Б.Мөнхбаяр: Ц.Энхбаяр тендерийн мөнгийг зүй бусаар зарцуулж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн тасгийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх эмч Б.Мөнхбаяртай ярилцлаа.

- Гэмтэл согог судлалын үндэсний төв мэс заслын тасагт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн гэсэн. Яг ямар зөрчил илэрсэн вэ?

-Энэ шалгалтыг өнгөрсөн зургадугаар сард хийсэн юм. Эмчилгээ эрхэлсэн удирдамжаа батлуулаагүй байна. Мөн мэс засал хийсэн эмчилгээний үнэ өртөг хаашаашингэж байгаа гэдэг дээр асуудал гарсан юм.Энэ зөрчлийгЦ.Энхбаяр гэдэг хүн ирээд илрүүлсэн зүйл биш юм. Хиймэл үе ганц байдаггүй юм. B drawn Zinnmer Coventec Wright medicol гэх мэт олон компанийнх байдаг. Энэ компаниудын хиймэл үеийг манайх 3500 ам.орчим доллараар хийлгэж байгаа.Ингэж хиймэл үе хийлгэсэн хүмүүс халамжааставан сая төгрөг олгодог юм. Эмч нарын хичээл зүтгэлийн үр дүнд хийлгэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна.Хиймэл үе хийлгэж байгаа хүмүүсээс сая төгрөг гарч байгаа. Сая төгрөгөөр хөлтэй болж байна шүү дээ. Үүний юу нь буруу байгаа юм бэ. Эмч нар хагалгаа хийж, мөнгө аваад баяжсан зүйл байхгүй байна.

-Эмчилгээ эрхэлсэн удирдамжаа батлуулсан юм уу?

-Удирдамж батлагдчихсан байгаа.

-Хэзээ батлуулсан бэ?

-Өнгөрсөн есдүгээр сард батлуулсан байгаа.

-Зөрчлөө арилгачихсан байхад яагаад ийм мэдээлэл гараад байгаа вэ?

-Мэдээж Ц.Энхбаярын бүлгийн хүмүүс тарааж байгаа шүү дээ.

-Ц.Энхбаяр дарга одоо түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Тухайн үед даргаа эсэргүүцэж байсан эмч нар одоо хэвийн ажлаа хийж байгаа юу?

-Бид өргөдлөө өгсөн. Хуулийн дагуу ажлын байраа орхино гэсэн байгаа. Энэ заалт нь хуулиндаа байгаа. Үүнийг ажил хаялт гэж ярьж болохгүй юм.Ер нь эмч нар ажлын байраа орхих сонирхолгүй байгаа шүү дээ. Ц.Энхбаяр гэдэг хүнтэй хамтарч ажиллахгүй гэж эсэргүүцсэн юм. Ажил хэвийн явагдаж байгаа.

-Яагаад эсэргүүцээд байгаа вэ?

-Хууль бус томилгоогоор ирсэн. Эрүүл мэндийн сайд гэдэг хүнд Ц.Энхбаяр эмчийг ерөнхий захирлаар томилох эрх байхгүй. Бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон гэж байгаа. Хэрвээ бүрэн эрхийнхээ хүрээнд томилох юм бол зургаан сарын хугацаатай томилох ёстой. Мөн сонгон шалгаруулалт болоогүй юм. Бид сайдад хэлж байсан. Ц.Энхбаяр гэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй.Иймээс нийгэмд танигдсан нэр хүндтэй, эрүүл мэндийн салбарыг мэддэг хүнийг тавиад өгөөч гэсэн хүсэлт тавьсан байгаа. Эрүүл мэндийн яам одоо хүртэлтөрийн албаны салбар зөвлөлөө байгуулаагүй байна.

-Ц.Энхбаяр дарга Жамбал­жав эмчтэй холбоотой асуудлыг тантай холбож байгаа. Энэ ажилд ирэхээс өмнө эмч нарынтүр хороо байгуулсан гэж яриад байгаа?

-Аргаа барьсанхүнийярьж байгаа зүйлшүү дээ.

-Ц.Энхбаяр эмч сонгон шалгаруулалтад орох бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэсэн. Хэрвээ сонгон шалгаруулалтад тэнцээд ирвэляах вэ?

-Ц.Энхбаяр дарга сонгон шалгаруулалтад орох үндэслэлгүй юм.

-Яагаад ?

-Сонгон шалгаруулалтанд ороход тавигдах шалгуур байдаг юм. Түүнийг хангахгүй байгаа.

-Тухайлбал ямар шалгуур байдаг юм бэ?

-Удирдах албан тушаалт­ныг таван жил хашсан байх ёстой гэж заасан байдаг.ГэтэлЦ.Энхбаяр даргад тийм зүйл байхгүй байгаа.

-Гэмтлийн эмнэлгийн мэс заслын эмч наргэмтэл хэрэглэдэг хадаасыг хоёроос гурав хүнд хэрэглэдэг гэсэн. Энэ үнэн үү. Тухайн гэмтэл хэрэглэдэг хадаасыг хэдэн удаа хэрэглэх ёстой байдаг вэ?

-Нэг л удаа хэрэглэх ёстой байдаг юм. Бид ямар нийгэмд амарч байгаа билээ. Зарим тохиолдолд ариутгаж байгаад дахин хэрэглэх тохиолдол байдаг юм.Хугарсан ясыг бэхэлдэг метал бэхэлгээг хэзээ ч бүрэн хангаж өгч байгаагүй. Арван жилийн мөн дунд чөмгийг цито гэдэг хадаасаар хадаж байсан. Эмч нар зүтгээгүй бол одоо хүртэл цитогоорхадаж л байсан байх.Энэ түгжээд хадаас маш олон янз байдаг.Манайд 4-5 төрлийн хэрэглэжбайгаа. Бид нарын чадлынхаа хэмжээнд олж ирсэн. Манай төсөвд эмнэлгийн бага төхөөрөмжийг хэзээ ч бүрэн суудаггүй юм. Түгжээт хадаас гэхэд сар 8-10 ширхэг ирдэг. Үүнийг нь нэг өдрийн хэрэглээд дуусдаг. Үлдснийг эмч нар өөрсдөө оруулж ирж байгаа компаниас авч хийдэг юм. Бидэнд өөрарга байхгүй шүү дээ. Бүрэн хангаж өгч байгаа бас өөр шүү дээ.

-Гэмтлийн эмнэлэгт тоног төхөөрөмж нэлээд хомс байдаг гэж байна. Харин мэс заслын хэдэн өрөө байдаг вэ?

-Ер нь манай эмнэлэг байнгын хомсдолтой байдаг. Бид хомсдлыг даван туулж ард иргэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа олон зуун мянган хүмүүс баярлаж талархсанаа илэрхийлж байдаг. Бүх зүйлийг муухай гэж хэлж болохгүй.Манайд хэдэн хагалгааны өрөө шаардлагатай байна. Төлөвлөгөөт хагалгааны таван өрөөтэй. Харин яаралтай тусламжийн хоёр өрөө байдаг. Манайд нэгэн зэрэг 30 мэс заслын өрөө ажиллуулж байж, иргэд хурдан шуурхай хүндрэлгүй хагалгаанд орно.

-Сонгон шалгаруулалт хийгдээд шинэ захирал ирэх байх. Ямар хүн ирээсэй гэж бодож байна вэ?

-Хамт олноо сонсдог. Мөн зөв бие даасан шийдвэр гаргадаг хүн ирвэл зүгээр гэж бодож байна. Ямар дарга байх нь эмч нартай хамааралгүй гэж хэлж байна. Үнэндээ их хамаатай шүү дээ. Ц.Энхбаяр тендерийн мөнгийг зүй бусаар зарцуулжбайна. Захиргааны хаалга солих ямар ч шаардлагүй шүү дээ.Бид тухайн мөнгөөр яаралтай түргэн тусламжийг засварлана, хагалгааныөрөөнд засвар хийхээр францчуудтай тохирчихсон байсан. Гэтэл тэр мөнгийг буруу юманд зарцуулаад эхэлсэн. Бид яахаа мэдэхгүй байна.

-Хичнээн хэмжээний мөнгө вэ?

-Миний мэдэхээс 90 сая төгрөг. 230 сая төгрөгийн тендер зарлагдсан. Түүний 90 сая төгрөгөөр хүлээн авах яаралтай тусламжаа төвлөрүүлж, цогцоор шийдэх гэж байсан юм. Мөн яаралтай мэс заслын дөрвөн өрөөг тохижуулахаар төлөвлөсөн байсан. Гэтэл энэ ажилнэг хүний эрх ашгаас болж нурсан. Үүнээс болж иргэдболон эмч нар хохирч байна.

-Л.Жамбалжав эмчийг гэмтлийн эмнэлгийн газраас авсан гэж яригддаг. Энэ үнэн үү?

-Тийм асуудал байсан. Эмнэлгийн хашааны гадна талд газар авах гээд хашаа татсан байсан. Түүнийг болохгүй гэж үзээд хашааг буулгуулсан. Тухайн газарт байшин барилга бариагүйбайна.

Н.Алтанцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ