ЦЕГ: Л.Баттогтох өмгөөлөгчийг эрэн сурвалжлаагүй

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтохыг Сэлэнгэ аймгийн прокурорын орлогч дарга асан Ш.Болд-Эрдэнийн гомдлоор шалгаж эхлээд байсан. Тодруулбал, түүнийг “Бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдсан” гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Мөн өмгөөлөгч Л.Баттогтох нь мөрдөн байцаалтыг үл хүндэтгэн, дуудсан цагт нь ирэхгүй байгаа тул эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цацагдсан. Гэвч уг мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэлээ. Л.Баттогтох өмгөөлөгчийг эрэн сурвалжлаагүй гэх албан бичгийг өөрт нь хүргүүлсэн байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ