Хөтлөгч Г.Билгүүн дөрвөн номинацид тэргүүлжээ

Энэ сарын 3-13-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “face of beauty international 2013” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд манай улсын төлөөлөн “Ийгл” телевизийн хөтлөгч Г.Билгүүн оролцжээ.

Тэрээр шилдэг 15-д шалгаран үлдсэн бөгөөд “Спортлог мисс”, “Шилдэг үндэсний хувцастай мисс”, “Нөхөрсөг мисс” номинацуудын тэргүүн байр, аягатай бүжгээрээ “Авъяаслаг мисс” номинацид гуравдугаар байрт оржээ.

Мөн Монгол улсын мисс-д дэлхийд чансаагаараа дөрөвт ордог “Miss Supranational-2014” тэмцээнд оролцож, 100 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх урилга авсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин