201 аж ахуйн нэгжийн архины зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Нийслэлийн цагдаагийн газраас Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд Нэгдсэн 1212, хэсэгчилсэн 5136 арга хэмжээ зохион байгуулжээ. Үүнээс 2373 арга хэмжээг нь Нийслэлийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, дүүргийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 201 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлэн хүчингүй болгуулсан байна.

Үүнд: Диско баар 48, караоке 31, Кафе 26, орон сууцны хороолол дахь хүнсний дэлгүүр 73, Гэр хороолол дахь хүнсний дэлгүүр 19, бөөний төв дөрөв багтжээ. Улмаар 3690 литр архи, 1326 литр пиво, 148,1 литр дарс хураан авч Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, үнэлэх, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн аж.

Түүнчлэн архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагад 23588 албан мэдэгдэл өгч хариуг нь авч, Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр 841 удаа сургалт зохион байгуулж 34488 хүнийг хамруулсан байна.

1019 зөрчил илрүүлэн 493 иргэн, зургаан албан тушаалтан, 520 аж ахуй нэгж байгууллагад 171.814.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ