Нийт гэмт хэргийн 37.2 хувьд эрүү үүсгэжээ

Нийслэл хотод 2013 оны эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад 49366 гомдол мэдээлэл шалгасанаас 30210 буюу 61,2 хувийг гэмт хэргийн шинжтэй, 16777 буюу 33.9 хувийг захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл эзэлсэн байна.

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийн 11251 буюу 37.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 18826 буюу 62.3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаснаас 18681 буюу 99.2 хувийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр татгалзах саналтайгаар прокурорт хүргүүлж, 133 буюу 0,4 хувийг нь нэгтгэн шалгасан байна.

Захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийн 5234 буюу 31.2 хувийг торгуулийн хуудсаар, 6314 буюу 37.6 хувийг торгож, 2155 буюу 12.8 хувийг баривчлах, 718 буюу 4.2 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл ногдуулж, 2347 буюу 13.9 хувийг нь зерчлийг хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр шийдвэрлэсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ