“Мобиком” алдаагаа хүлээн зөвшөөрчээ
“Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд ШӨХТГ-т удаа дараа иржээ. Тиймээс тус агентлагийн дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хяналт шалгалт хийж эхлээд байна.
Уг иргэдийн гомдлыг шалгаж үзэхэд тус зөрчил тогтоогдсон ба Мобиком компани ч алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрч иргэдийн гомдлыг барагдуулах болсноо уламжилжээ.Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ