Хятад руу солирын хэлтэрхий гаргадаг болжээ
Өмнөговийн өмнөх хилийн бүсээр зорчин, хар чулуу түүх нь ихэсчээ. Бүр 22 машин хөлөглөсөн, 50 гаруй хүн дээрх чулуу түүж байсныг саатуулжээ. Тэдний цуглуулсан чулууг сонирхвол солирын хэлтэрхий байж. Чухам яах гэж түүснийг нь асуухад тоймтой хариу өгөөгүй ч, Хятад руу гаргадаг нь тодорхой болжээ. Солир түүгчид цагдаагийнхны үг авах шинжгүй, бүр эсэргүүцэх шахсан байна. Тэднийг хүчээр тараан, заримыг нь шалгаж эхэлснийг аймгийн холбогдох газраас мэдээллээ.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ