МАН-ын даргад Т.Аюурсайханыг нэр дэвшүүллээ
МАН-ын даргад Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханыг дэвшүүллээ.Тэрбээр МАН-д дарга төрх, сэтгэхүй байх хэрэггүй. Харин энгийн байх ёстой. Бид намаа шүүмжилдэг, магтдаг, намынхаа төлөө төлөө тэмцдэг, үзэл бодлоо уралдуулдаг. Энэ бол намынхаа тусын төлөө хийж байгаа юм гэв. Тэрбээр намын дарга нэр дэвших сонирхолтой байгаа бусад гишүүдийг халз мэтгэлцээнд дуудлаа.
Дашрамд дурдахад, Шинэчлэлийн хороо байгуулагдсан цагаасаа хойш 21 аймагт ажиллаж, 12 мянга гаруй намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, 5200 гаруй иргэнээс бичгээр санал авчээ.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ