Малдаа явсан иргэн осгож амиа алдлаа

Дундговь аймгийн Хулд сумын нэгдүгээр багийн малчин М-ийн гэрээс гурван хүн малаа оторлуулахаар гараад малтайгаа уруудаж төөрсөн хэрэг гарчээ. Аймгийн онцгой байдлын газарт гурван иргэн төөрлөө гэсэн дуудлагын дагуу хоёр машин, есөн хүнтэй эрлийн хэсэг гарч шөнийн 03 цаг 40 минутын орчим төөрсөн хүмүүсийг олсон байна. Харамсалтай нь малдаа явсан гурван иргэний нэг нь нимгэн хувцастай явснаас осгосон байдалтай амь насаа алдсан байжээ. Харин хоёр иргэнийг сумын эмнэлэгт хүргэсэн байна. Тиймээс ард иргэдийг цаг агаарын урьдчилсан мэдээллээ сайн авч малдаа явахдаа дулаан хувцаслаж, хүүхэд хөгшид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг явуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэгийг ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ