АНУ-д анх удаа марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрөв

АНУ-ын нийслэл Вашингтон болон Колорадо мужуудад анх удаа марихуаныг хуулийн дагуухэрэглэхийг зөвшөөрөв. Өнгөрсөн жилийн өдийд дээрх мужуудад хар тамхийг тодорхой хэмжээний зөвшөөрөлтэй ашиглаж болно хэмээж байсан бөгөөд энэ нь зөвхөн туршилтын хугацаа байсан бөгөөд харин одооноос албан ёсоор зөвшөөрч байна.

Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар нийт санал өгсөн хүмүүсийн 58 хувь нь хар тамхийг тодорхой хэмжээнд хуулийн дагуу хэрэглэхийг дэмжсэн байна. Анх 1969 онд мөниймэрхүү санал асуулга явуулж байсан бөгөөд тэр үед нийт хүмүүсийн 12 хувь нь дэмжиж үлдсэн хувь нь эсэргүүцэж байсан. Харин түүнээс хойш дэмжигчдийн тоо өссөөр 2000 он гэхэд нийт санал өгөгчдийн 50 орчим хувь нь хар тамхины хэрэглээг тодорхой хэмжээ зааж, хуулийн дагуу болгохыг дэмжиж байсан юм.

Гэхдээ хар тамхины хэрэглээг дэмжигчдийн дийлэнх нь 18-29 насныхан байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа бөгөөд хэдийгээр хуулиар зөвшөөрч байгаа ч хяналтаа чангаруулах ёстой гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ