Эмнэлгийн ажилтан улаан хувцас өмсөнө
Хачин сонсогдож магадгүй. Гэхдээ эмч, сувилагч, асрагч биш. Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийнхэн шинэчлэлийнхээ хүрээнд нэгэн сайн ажил сэджээ. Тэр бол улаан нөмрөгтэй, зуучлагч ажилтнууд юм. Таныг тосон аваад, хаа очихыг тань асуун, хүссэн газарт чинь хүргэж өгөх юм байна. Та харин хаана очих, хэнтэй уулзахаа мэдэж байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл, энэ эмнэлэгт хэн нэгэн төөрөхгүй гэсэн үг.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ