“Увертюра” өнөөдөр, маргааш тоглоно
Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо “Төгсгөлгүй эхлэл” нэртэйгээр өнөөдөр, маргааш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 18.30 цагт тоглох гэж байна.
Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг, Тайзны зураачаар “Гэсү дизайн”, Гэрэлтүүлэг “D Light”, Хөгжим техник “Тotal music”, “Art sound” нар ажиллаж байгаа бөгөөд тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байх нь ээ.
Тоглолтод урилгаар МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУУГЗ Ч.Гансүх, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн колежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа, МУСТА Д.Үүрийнтуяа нар оролцоно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ