Өнөөдөр 0-5 настай хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Энэ өдрийг “0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюул эрсдэлгүй орчинд өсч бойжих эрхийн өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байна.

Өнөөдөр нийт 67 улс оронд 50 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх үйл ажиллагаанд биечлэн оролцож, хүүхдийн төлөө идэвх санаачлагатай ажиллахыг шийдвэр гаргагч, үүрэг хүлээгчдэд уриалах аж.

Монголын хүүхдүүд ч мөн энэ өдөрт дуу хоолойгоо нэгтгэжээ. Тэд энэ өдрийг тохиолдуулан бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрахад тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлууд, ялангуяа хүүхдийн ахуйн осол гэмтлийн асуудлыг хөндөн тавьж хэлэлцүүлэг хийж, “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” баримтат кино бүтээхэд оролцсон байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ