"Freezone"-ы "10 хором" бэлэн болжээ

“Зүүний дагина”, “Өвлийн шөнө” зэрэг дуу нь залуусын дуулах дуртай дуу болсон "Freezone" хамтлаг нэлээд удаан нам гүм байсан. Харин сүүлийн үед шинэ уран бүтээлийн ажилдаа орж,“10 хором” нэртэй шинэ уран бүтээл хийжээ.

Дууны үг, аяыг хамтлагийн дуучин Төрөө хийсэн бөгөөд клипийг нь дуучин A cool-ийн “Цэнхэр сарны туяа”, Anemone хамтлагийн “Чамдаа би дуулъя” зэрэг уран бүтээлийг дүрсжүүлсэн "I LAB" студийн чадварлаг залуус бүтээсэн гэнэ.

Гэгээн хайрын сэдэвтэй уг дууны клипт жүжигчин Ч.Болд, Э.Долгор нар тоглосон бөгөөд ирэх долоо хоногоос үзэгчдэд хүрч эхэлнэ. Мөн тус хамтлагийнхан “30 нас” хэмээх дуундаа клип хийлгэж байгаа гэсэн шүү.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ