Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд олон нийт, байгууллага, аж ахуй нэгжүүд орчны галын аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал сэрэмжээ дээшлүүлж, гамшиг гал түймэр тохиолдвол Онцгой байдлын албаны 101, 105 утсанд яаралтай мэдээлэл өгөхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлээс орон нутагт чиглэсэн тээврийн хэрэгслийн жолооч зорчигчид өөрсдийн аюулгүй байдлыг ханган баталгаат зам гүүрээр зорчиж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны хангалттай нөөцтөй байх, дулаан хувцас хэрэглэлтэй явахыг анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ