Хоёр хүүхэд, 19 том хүн аварчээ

Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 12, гал түймрийн зөрчлийн тав, аврах ажиллагааны нэг дуудлага иржээ. Дуудлагуудын дагуу нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичилийн 21 дүгээр байр гуравдугаар орцондутаа гэсэн дуудлагыг 17:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахадайлын 3х4 метрийн хэмжээтэй том өрөөний эд хогшил шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 25 настай, эмэгтэйг гаргаж, эмчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, "Вива сити" хорооллын байранд утаа гараад байна гэсэн дуудлагыг 18:20 цагт өгснөөр Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад гал тогооны өрөөнд эд зүйл шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж утаажилтын орчноос найман настай эмэгтэй, таван настай эрэгтэй хүүхдүүдийг гаргаж ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Герен ресусс" хотхоны байранд хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 05:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад барилгын зүүн талын хөөсөнцөр дөрөвдүгээр давхар хүртэл шатаж байсныг шуурхай ажиллаж унтрааж, утаажилтын орчноос 18 иргэнийг гаргаж аюулгүй газар байрлуулан амь биеийг нь авран хамгаалжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ