100 грамм архи гэхээс нүүрс гэдэггүй байх аа
Нүүрс шуудайлан зарж эхэлсэн үе бараг шинэ зууны эхэн байх. Эргэн санахад 2000 оны шуудай нүүрс жинхэнэ “ориг” байж. Томыг хэлэх үү. Ямар сайндаа иргэд даахгүй гэртээ хүргүүлж байх вэ. Дараа нь 2008 орчим оны нүүрс яригдана. Шуудай нь багассан ч, сугавчлахаас нааш явахгүй. Бяртай хүн л бариад хэд алхаж мэдэх. Удаа нь 2010-аад оных орно. Шуудай нь бүр багасаад 500 орчим грамм орохоор болжээ. Хүүхэд ч бариад явчихна. Өнөө жилийнх бүр элэг авмаар ажээ. Хөлд орсон хүүхэд тэврээд явчихмаар гэхэд хилсдэхгүй. Багцаалдвал 100 грамм хавьцаа юм уу даа. 100 грамм архи гэж сонссоноос нүүрс гэж лав дуулаагүй юм байна. Дараа жил нүүрсний хэмжээ яаж алах бол оо.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ