Чуулганы нэгдсэн хуралдаантай
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Мөн Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг мөн хэлэлцэнэ. Байнгын хорооны хуралдааны дараа 14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, дээрх хуулийн төслүүдийг мөн хэлэлцэх юм.
Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ