Ургац хураалт урьдчилсан байдлаар дуусчээ
Өчигдрийн байдлаар 368.76 мянган тонн үр тариа, үүнээс 351.7 мянган тонн буудай, 188.8 мянган тонн төмс, 101.13 мянган тонн хүнсний ногоо, 41.7 мянган тонн тэжээлийн ургамал, 37.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 6.0 хувиар ахиу байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа аж. Улсын хэмжээнд үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт урьдчилсан байдлаар дуусчээ.
Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв
УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ |
||||||
Д/Д |
Таримлын төрөл |
Хураах талбай (га) |
Хураасан талбай (га) |
Хувь |
Нэгжийн ургац(цн) |
Нийт ургац (тн) |
1 |
Үр тариа |
290414 |
278176 |
96.2 |
13.3 |
368.760 |
2 |
Төмс |
15110 |
14704 |
97.2 |
128.4 |
188.807 |
3 |
Хүнсний ногоо |
8160 |
8109 |
100.0 |
124.7 |
101.136 |
4 |
Тэжээл |
12105 |
13076 |
100.0 |
31.9 |
41.726 |
5 |
Тосны ургамал |
79420 |
63067 |
79.5 |
5.9 |
37.704 |
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ