Дмитрий Медведев Хятадад айлчилж байна

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадад айлчилж байна. Хоёр орны ерөнхй сайд нар уулзацгааж байгаа юм. Дмитрий Медведев айлчлалынхаа хүрээнд ерөнхий сайдаас гадна тус улсын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзана. Хоёр тал худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны цогц асуудал болон олон улсын сэдвийг хөндөж хэлэлцнэ гэж тэмдэглэжээ.

Орос, Хятадын засгийн газрын тэргүүн нар уулзалтынхаа дүнгээр хоёр талын практик харилцан ажиллагааг янз бүрийн салбарт урагш ахиулахад чиглэсэн тусгай газар, пүүс компанийн хоорондын хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ