Титаникийн хөгжимчний хийл 900 мянган фунтийн үнэ хүрэв
Хойд Атлантын далайд живсэн Титаник хөлөг дээр хийл тоглож байсан алдарт хөгжимчин Уоллейс Хартлигийн хийлдуудлага худалдаанд орж 900 мянган фунт стерлингээр зарагджээ.
Зарим хүмүүс хийл жинхэнэ эсэхэд эргэлзэж байсанч түүхчид, эрдэмтэд болон Титаник хөлөг дээр байсан эд зүйлсийг дуудлагаар худалддаг мэргэжилтнүүд долоон жил судалсны эцэст Хартлигийн эзэмшиж байсан хийл мөн гэж баталсан юм.
Хөлөг живэх үед хийлчид “Nearer, My God, To Thee” зэрэг аязуудыг тоглож байсан нь кинон дээр ч гардаг. 1915 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон энэ ослын үеэр живсэн 1500 хүний дунд Хартли болон түүний хамтлагийнхан байсан бөгөөд хийлийг нь ч ор сураггүй болсонд тооцсон байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ