"Хүүхдийн найрал дууны уралдаан"-ы шилдгүүд маргааш тодорно
Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн сурагчдын дунд “Хүүхдийн найрал дууны уралдаан”-ыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн уралдааны шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаа маргааш /10.23/ 10 цагаас Хүүхдийн ордонд болох гэж байна.
Дүүрэг бүрээс шалгарсан авъяаслаг бяцхан хүүхдүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлэх арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцоно.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ