Цуврал алуурчин Эмиль Луи нас баржээ

Зартай цуврал алуурчин Эмиль Луи 79 насандаа Францын нэгэн эмнэлэгт өөд болсон байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Алаин Фрейтаг мэдээсэнийг "Guardian" уламжилжээ. Автобусны жолооч асан Луи 1970-аад оны үед долоон залуу эмэгтэйг хөнөөсөн бөгөөд үүнээс 30-аад жилийн дараа буюу 2004 онд түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм. Тэрээр 2000 онд зарим хүмүүсийг хөнөөснөө хүлээсэн ч хожим нь мэдүүлгээсээ буцсан удаатай.

Луигийн гарт амиа алдсан хохирогчдын зарим нь сэтгэцийн өвчтэй хүмүүс байсан гэдэг. Луид холбогдох хэргийг илрүүлэх ажилд хууль шүүхийнхэн хойрго хандаж байснаас хэргийг илрүүлэх явц удаашралтай байсан бөгөөд хохирогчдын ар гэрийнхэн шахалт үзүүлж байсны эцэст түүнийг насаар нь хорихоор болсон юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ