Хүүхдийн эрүүл мэндээр ярилцлаа
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийнхан “Хүүхдийн эрчимт эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр ярилцжээ. Ярилцлагад эмнэлгийн удирдлагууд, Японы мэргэжилтнүүд оролцон, саналаа солилцож, эмч нарт зориулан лекц уншсан байна. Эрчимт эмчилгээг шинэ шатанд гаргах зорилготой ярилцлагад дээрх төвөөс гадна, бусад эмнэлгийн хүүхдийн эмч нар оролцсон нь үр дүнтэй боллоо гэж мэргэжилтэн ярилаа. Дашрамд дурдахад, хүүхдийн эмчийн тоо жилээс жилд хомсдож байгааг ч өгүүлжээ.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ