27 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгасныг хасах хэрэгтэй гэж үзэв

Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийн санал бодлыг сонсч байр сууриа нэгтгэлээ. 2014 оны төсөв улс орны бодит эдийн засагт тулгуурласан, ард түмний амьдралыг дээшлүүлсэн төсөв байх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. Тухайлбал, төрийн зардалд энэ жил 27 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгасныг хасахын тулд эргэж харах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна. Үүнээс гадна ажлын хэсгийн гаргасан дараагийн нэг дүгнэлт болох 2014 оны төсвийн төслийг боловсруулахдаа валютын ханшийг 1384 төгрөгөөр тооцсон нь хэр бодит тоо болохыг нягтлахыг санууллаа.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ