Генералын хүү хүчин үйлджээ
Хятадын шүүхээс армийн өндөр албан тушаалтан генерал Ли Шуанжианы хүү хүчингийн хэрэг үйлдсэн учир түүнд 10 жилийн хорих ял шийтгэлээ. Ли Тианюи одоо 17 настай. Өнгөрсөн хоёрдугаар сард зочид буудалд согтуу байх үедээ хүчингийн хэрэг үйлдсэн байна. Хэрэг сунжирч олон удаа шүүх хурал хойшилж байжээ.
Тэрбээр өмнөх шүүх хурлуудад хүчирхийлсэн бүсгүйгээ биеэ үнэлэгч байсан хэмээн мэдүүлж байсан ч үнэндээ хүч хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Гэмт хэрэгтний аав нь армийн томоохон албан тушаалтнуудын зэрэгцээ ээж нь армийн алдартай дуучин гэдгээр нь хүмүүс сайн мэддэг юм байна.
Энэ хэрэг нь түүний холбогдсон анхны хэрэг биш. 2011 онд тэрбээр автын томоохон осол гаргаж байсан гэнэ. Энэ хэргийнхээ төлөө Ли Тианюи нэг жил шоронд сууж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ