У.Мөнх-Эрдэнэ сорилгод яллаа

Насанд хүрэгчдийн 2013 оны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийн төлөөх сорилго тулааны ялагчаар Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тодорлоо. Гурван үеийн турш үргэлжилсэн тулаан ширүүхэн болж өндөрлөлөө. Эрдэнэт хотод болсон тус сорилгын талбайн шүүгчээр ОУХМ, ахмад шүүгч н.Аюур ажилласан юм.


У.Мөнх-Эрдэнийн хувьд ДАШТ-д орохын тулд он гарснаас хойш бэлтгэл эхлээд байсан. Гэсэн ч Монголын боксын холбооноос Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг /2013 оны УАШТ-д түрүүлсэн/ нарын дунд сорил явуулахаар шийдвэрлэсэн аж.

Энэ шийдвэртэй холбоотойгоор зарим тамирчин, дасгалжуулагчдын дунд үл ойлголцох байдал үүсч, У.Мөнх-Эрдэнэ “Сорил хийх шаардлагагүй” гэсэн мэдэгдэл хийгээд байсан ч холбооны удирдлагууд болон тамирчид ярилцаад ийнхүү сорилго тулаан хийсэн нь энэ юм.

Б.Цэлмэг

//

СЭТГЭГДЭЛ БИЧИХ