Хамгаалалтын ажилтан хийн буугаар сүрдүүлсэн хоёр тохиолдол гарлаа
Өнгөрсөн бямба гаригт БГД-ийн 20-р хорооны “Энхжин худалдааны төвийн гадна иргэн Г-ийн эзэмшлийн асаалттай орхисон Isuzu Bighorn автомашин алдагдсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн ХУД-ийн гуравдугаар хорооны зам дээр иргэн О-г зогсож байхад нь үл таних “Соната” автомашинтай хүн над руу хийн буу гаргаж айлган сүрдүүлээд зугтаалаа гэж мэдээлсний дагуу шуурхай эрэн сурвалжлахад “Илд бамбай” харуул хамгаалалтын албанд ажилтай 51 настай эрэгтэй Б нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн “WALTHER” хийн буу гаргаж танхайрсан байсныг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлстсийнхэн илрүүлжээ.
Түүнчлэн ЧД-ийн хоёрдугаар хороонд Холбооны 20 айлын байрны гадна автомашин шүргэлцснээс болж маргалдахад ”Media Tech” ХХК-нд хамгаалагч ажилтай, 32 настай эрэгтэй С нь ОХУ-д үйлдвэрлэсэн хийн буу гаргаж 21 настай иргэн Т-г айлган сүрдүүлж танхайрч байсныг таслан зогсоон ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Бурмаа
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ