"Жижиг бүлгийн тактик-2013" тэмцээн болно
Дотоодын цэргийн аварга шалгаруулах "Жижигбүлгийн тактик-2013" тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Нарстайм" дахь Цагдаа дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн энэ сарын 23-нд буюу маргааш болно. Тэмцээнд орон нутгийн анги, байгууллагын 14 баг, алба хаагчид өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээний зорилго нь улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох дотоодын цэргийн үндсэн чиг үүргийг ойртуулан, алба хаагчийн мэргэжлийн урчадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, бүлгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн явуулж байгаагаараа онцлогтой
Тэмцээнд анги, байгууллагуудад явагдсан эхний шатны тэмцээнээс шалгарсан бүлгүүд оролцож, 10 км марш үйлдэхдээ автомашин жолоодох ур чадвар, зөрчигч этгээдийн мөрийг илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх, хамгаалалтад авах, тактикийн буудлага хийх, саадтай зурвас, хордсон газар орныг туулах, шалган нэвтрүүлэх ажиллагаа, нормативын бэлтгэл, албаны нохойн дасгал, гардан тулааны үзүүлбэр, тактик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар зэрэг төрлүүдээр өрсөлдөнө.
Байр эзэлсэн бүлэг, алба хаагчдыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, хамтран ажилладаг байгууллагын шагналаар шагнаж урамшуулна.
Тэмцээний ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцоно.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ