Ч.Цэвээнпүрэв Оросын залуу тамирчинтай тулалдана

Мэргэжлийн боксчин Ц.Цэвээнпүрэв ирэх сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд оросын залуу тамирчинтай халз тулалдахаар болжээ.

Одоогоор түүнтэй хэн гэдэг, хэдэн настай тамирчин тулалдах нь тодорхой биш байгаа аж. Тэрбээр ирэх сарын 15 гэхэд бэлтгэл нь ханах болов уу гэж тооцоолж байгаа гэнэ. Ч.Цэвээнпүрэвийн хувьд энэ удаад 63.5 кг-ийн жинд өрсөлдөх бөгөөд энэ үеэр манай дөрвөн тамирчин рингэд гарч тулалдах ажээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ