Авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар Азийн сантай хамтарна

АНУ-ын Азийн сан Худалдан авах ажиллагааны газартай засаглалын ил тод байдлын талаар хамтран судлагаа гарган ажиллах саналтай байгаагаа илэрхийлжээ.

Азийн сангаас хэрэгжүүлж байгаа сайн засаглалыг хөгжүүлэх төслийн хүрээнд төрийн байгууллагуудаас Авилгатай тэмцэх газар болон Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага, орон нутгийн нэгжүүдтэй хамтран авилга, ашиг сонирхолын зөрчлийн асуудал, үнэлгээний хорооны хариуцлагын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар болсон байна.

Азийн сан нь сайн засаглалыг хөгжүүлэх, иргэний оролцоог дэмжих, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ