Сири бууж өглөө

Сирийн эрх баригчид бууж өгч, химийн зэвсгээ НҮБ-ын хяналтад хүлээлгэн өгөхөөр болсон байна. Хэдийгээр ОХУ-ын зөвлөгөөг дагаж ийм шийдвэр гаргаж байгаа ч химийн зэвсгээ хэрхэн устгах, цаашид ямар шат дараалалтай бууж өгөх талаар бүрхэг байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад “Өөрт байгаа бүх химийн зэвсгийн нөөцөө устгахаар төлөвлөж байгаа боловч үүнд ойролцоогоор нэг жил гаруйн хугацаа шаардлагатай. Түүнчлэн химийн зэвсэг устгах ажилд цаг хугацаанаас гадна хөрөнгө мөнгө ч нэлээд зарцуулагдна. Ойролцоогоор тэрбум ам.доллар хэрэгтэй. АНУ-ын албаныхан сирийн химийн зэвсгийг устгахад шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргаж, үүнийг өөрийн улсын хяналтад авах боломжтой” хэмээн CNN агентлагаардамжуулан мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ