Бо Cилайд бүх насаар нь хорих ял оноожээ
Авилга авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад байсан Чунцин мужийн намын хорооны дарга асан Бо Cилайд БНХАУ-ын шүүхээс бүх насаар нь хорих оноолоо. Түүнд Жинан мужийн шүүхээс ял онооход ч өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байсан юм. Худалдааны сайд, улсын томоохон хот Чунцины намын хорооны дарга асан 64 настай Бо Cилай Хятадын хамгийн ирээдүйтэй улстөрчийн нэг хэмээн тооцогдож байсан. Тэрээр өнгөрсөн долоо хоногт дэмжигчдэдээ хандан шоронгоос бичсэн захидалдаа, ямар ч гэм буруугүй хэмээн дахин мэдэгдээд өөрт тохиолдсон зүйлүүд нь улс төрийн явуулга бүхий гүтгэлэг хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ