Хулгайд алдагдсан 22 үлэг гүрвэл эх орондоо ирнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны мэдээлснээр Монголд тун удахгүй 22 үлэг гүрвэлийн олдвор ирэх юм байна. Эдгээр олдвор Монголынх болох нь тогтоогдсон бөгөөд хэзээ, хэрхэн авчрах асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд энэ оны зургадугаар сарын 8-наас Т-Батаарыг байрлуулснаас хойш 267 мянган хүн үнэ төлбөргүй үзэж сонирхжээ. Харин төлбөртэй үзүүлсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 320 мянган хүн музейг үзэж, Т-Батаар 120 сая 59 мянган төгрөгийг улсын төсөвт оруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ