Өлгий, Тувагийнхан “интернационал” баг байгуулжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо баруун таван аймаг, ОХУ-ын Тувагийн тамирчид оролцсон олон улсын гэхээр шатрын багийн тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэмцээнд Говь-Алтай аймаг хоёр багтай очжээ. Харин Баян-Өлгий, Тувагийн шатарчид нэгдэн, “интернационал” баг байгуулан оролцож байгаа юм. Өнөөдөр өглөөний байдлаар дээрх хоёр аймгийн баг тоглолтыг ижил хоёр оноогоор хошуучилж яваа талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн манайд мэдээлэв.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ