Хүний амь хөнөөсөн цагдаа нарыг Мөрдөн байцаах албанд шалгаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүний амь нас хөнөөн, хэргийн газраас зугтсан Замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын тасгийн зохицуулагч Ж.Түмэн-Өлгий, Д.Батдэлгэр нарыг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3, 216.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тэд энэ сарын 18-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн Ганцхудгийн автобусны буудлын орчим иргэн Б-г дайрч амь насыг нь хохироосон. Мөн иргэн Н-ийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулжээ. Тэдний гэм буруутай тогтоогдвол хуулийн дагуу 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ