Сэжигтнүүдийг батлан даалтад гаргажээ
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн наймдугаар сарын 23-нд шатсан билээ. Галын улмаас нэг хүний амь үрэгдэж, олон түрээслэгчид хохирсон. Харин энэхүү хэрэгт сэжигтнээр татагдаад байсан дөрвөн хүнийг цагдан хорьсон байсан бол тэднийг батлан даалтад гаргажээ. Тэд тухайн өдөр харуул хамгаалалтад ажиллаж байсан үйлчлэгч, манаач, цахилгаачин байсан юм. Одоогоор гал юунаас болж гарсан дүгнэлт гараагүй байгаа аж.
Мөн ажлын хэсгийнхэн өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнийг хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ