Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 га талбай ой, хээрийн түймэрт өртжээ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хайлантай рашаант” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч, 3 га талбай өртөж шатсан байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 15:49 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Булган аймгийн ОБГ-ын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтанууд мөн өдрийн 17:09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 18:14 цагт цурамд оруулан дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 09:50 цагт бүрэн унтрааж, Хантай багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн байна. Нийт 3 га /1 га хээр, 2 га ой/ талбай өртөж шатжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ