Эвдрэлтэй авто замуудыг арваннэгдүгээр сар хүртэл нөхөхөд 15 тэрбумыг зарцуулна
Авто замын эвдрэл түгжрэлд нөлөөлөхөөс гадна иргэдийн машины дугуй хагарах зэрэг эвдрэлүүдэд мөн нөлөөлж байна. Тодруулбал, нийслэлийн зах хэсгийн буюу гэр хорооллын авто замууд эвдрэл ихтэй байгааг иргэд шүүмжлээд буй.
Тэгвэл энэ сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх замуудыг нөхөж эхлэхээр төлөвлөжээ. Энэ ажлыг Нийслэлийн замын хөгжлийн газар хийх бөгөөд 15 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Ингэхдээ тус зардлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөс гаргах бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн 184 гудамж болон замын 142,000 мкв нүхийг бөглөж, засах аж. Зам бөглөж, засах ажил арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.``
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД