Ж.Ганбат: 1072 хувьцааны 256 мянгыг энэ долоо хоногт иргэдэд олгоно
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг хэзээ олгогдох нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Тэгвэл тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанийн 2023 оны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт иргэдийн дансанд шилжүүлнэ.
Тус компанийн 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөгийг олгосон зарчмаараа шилжүүлнэ.
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орно" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ