СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНД ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 Олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, нэгдүгээр шатны аудитын дүгнэлтийн дагуу өнөөдөр баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.Чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгчээр ”Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ ажилласан бөгөөд хөндлөнгийн магадлах аудитыг “Глобал куалити” ХХК хийж хамтран ажиллалаа. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Хүн” төвтэй удирдлагаас “процесс” төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэж байгаа юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ