БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көцян таалал төгсжээ
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көцян баасан гарагт /2023.10.27/ 68 насандаа зүрхний шигдээсээр таалал төгсжээ.
Хятадын коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн тэрээр сүүлийн үед Шанхай хотноо амарч байжээ. Хятадын төв телевизийн мэдээллээр, пүрэв гарагт /2023.10.26/ Ли Көцян зүрхний шигдээс болж, 27-ны өдрийн Шанхайн цагаар 00.10 цагт амьсгал хураажээ. Ли Көцян 1955 оны долоодугаар сард Аньхуй мужийн Диньюань хошуунд төржээ. 1976 онд тэрээр Хятадын коммунист намд элсэж, бүх шатны намын албан тушаалыг хашиж байгаад 2007 оноос хойш Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болжээ. 2008 онд Ли Көцяныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайдаар, 2013 оны гуравдугаар сард Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогдож байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ