Эрэн хайх ажиллагааг зогсоолоо
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон гэх "Э" охиныг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан.
Дээрх хүүхдийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэдээлэл ирүүлж, эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага Та бүхэнд талархал илэрхийлье.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ