Хэн болох нь тогтоогдоогүй долоон цогцос олджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн эрэн сурвалжлах ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, оргодол 65, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 346, сураггүй алга болсон 149 хүн, хэн болох нь тогтоогдоогүй долоон цогцос олжээ.Мөн шүүхээс даалгасан хүн 453, зөрчил үйлдсэн этгээд 87, галт зэвсэг, сум хэрэгсэл нэг, алдагдсан 28 тээврийн хэрэгслийг олж, тогтоосон байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг иргэдэд уриалав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД