Ковидын үеийн санхүүжилтийн Ерөнхий хяналтын сонсгол эхэлнэ
Аравдугаар сарын 23-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.00-09.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
10.00 цагт: Төрийн ордонд: Ковидын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол эхэлнэ.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төв”-д: Эрчим хүчний төлбөр хоёр дахин нэмэгдэж, СӨХ-дын үйл ажиллагаа хүнд байдалд орж байгаа тухай мэдээлнэ.
11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: "Grand final" буюу Falcons Fighting Series реалити шоуны талаар Монголын мэргэжлийн тамирчдын холбооноос мэдээлэл хийнэ.
-Соёлын төв өргөөнд: ОХУ-ын Буриад улсын жүжигчид “Найрамдал” баярын концерт тоглоно.
-Энэ сарын 18-нд эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл үргэлжилж байна.
-“Мишээл экспо” төвд: Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа 17 дахь жилдээ гарч байна. Энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ