"JET" скүүтерийн ажилтныг бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, бичлэг хийсэн гэх үндэслэлээр шалгаж байна

Сонгинорхайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст "JET" скүүтер компанийн ажилтныг бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр шалгаж байна.

Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.22.1 заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ. Тус залтад “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

"JET" скүүтер компанийн ажилтны олон нийтийн сүлжээнд байрлуулсан бичлэг гэмт хэргийн шинж агуулсан тул тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.   

Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн скүүтэрийг хулгайлсан, эсэхийг ч шалгаж байгаа аж. “Жэт Скүүтэр Монгол” компани нийслэлд нийт 1000 скүүтэрийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ