Хараа голын гүүр нурж, 2664 иргэнийг завиар зөөвөрлөжээ

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших Хараа голын гүүрний 8 тулгуур баганын нэгдүгээр тулгуур нурсан.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 08-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөж байна.

Нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, Хараа голын гүүрний урд хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Өнөө,  маргаашдаа говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин