Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Ц.ХУЛАН, Б.ОТГОНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дөрөв дэх удаагаа хойшлогдож товлогдоод буй Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.07.20/ болно. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрсөн сарын 30-нд 09:00 цагт товлосон. Гэвч хуралдааныг түр хойшлуулсан юм.

Шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “…шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт…”, Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “…шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах…” хүсэлт гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн юм.

Шүүх хуралдаан болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, талуудын саналыг харгалзан хуралдааныг 2023 оны долдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товлосон билээ.

Эргэн сануулахад, Тагнуулын Ерөнхий Газар(ТЕГ)-ын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хулан нарыг яллагдагчаар татсан. 

Яллагдагчаар татсан хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (172.58.190.159)
    Boli doo yunii chne tagnuul,hamgiin Eh Oronch vneniig helsen 2 hvn baih shvv bend durgvi Turiin tvsheed shvvgch nar hvmvvsiig helmegdvvlj bn
    2023 оны 07 сарын 20 | Хариулах