Хоёр гэр шатаж, нэг иргэн түймэрт өртөн амиа алджээ
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы нэгдүгээр хэсэгт таван ханатай хоёр гэр шатаж, нэг иргэн амиа алджээ.
Тодруулбал гэр шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 20-ны 00:05 цагт дүүргийн онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.
Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн "М" болон "Д"-ын таван ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт 48 настай эрэгтэй өртөж, нас барсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Мөн 74 настай эмэгтэйгийн хоёр гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн яаралтай түргэн тусламжийн тасгийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн болохыг Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ