Арслантай гүүрийг шинээр барих зураг төслийн 120 саяын тендер зарлажээ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арслантай гүүрийг буулгаж, шинээр барих зураг төслийн ажилд тендер зарласан байна. Тодруулбал, Арслантай гүүрийн шинэчлэлт, холбоос замын зураг төслийн тендер энэ сарын 26-нд дуусах аж.

Нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий зураг төслийг шалгаруулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь нийслэлийн хөрөнгө оруулалт.

Сүбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 6 дугаар хороонд хийгдэх гүүр буулгаж, шинээр барих, холбоос замын зураг төслийн саналыг цахимаар авч байгаа бөгөөд хялбаршуулсан зохицуулалттай. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу хосолмол үнэлгээний аргаар шалгаруулалт хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Zochin (202.9.46.14)
    Зүгээр л үхрийн далан барьчих.
    2023 оны 07 сарын 19 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    ЗОЧИН (150.129.141.201)
    бас нэг луйвар. хоёр жилийн дараа үерт нэрвэгдээд буруу барьсан гээд сууж байх биз.
    2023 оны 07 сарын 19 | Хариулах